Popular Posts

Thursday, March 15, 2012

Минни Маус тѳрсѳн ѳдѳр (Охиныхоо 2 насны тѳрсѳн ѳдѳрт)



Minnie Mouse тѳрсѳн ѳдѳр
 Охиныхоо 2 насны тѳрсѳн ѳдѳрт зориулж хэдэн шѳнѳ нойргүй хонож олон сар бэлдэж хийсэн зүйлс. Мэдээж ѳѳрийнх нь дуртай минни маус сэдэвтэй. Аль болох бүх л зүйлсийг хийхийг оролдсон. Аавын оролцоогүй хийнэ гэж бүтэхгүй шүү дээ. 4 сартай дүү нь даанч юу ч мэдэхгүй мѳѳмѳѳ идчихээд л унтаад л ... Шѳнѳ л хийхгүй бол 2 үртэйгээ тѳрсѳн ѳдѳртэй манатай. Арай гэж л хийсэн тѳлѳвлѳсѳн бүх зүйлээ ч хийж амжаагүй. Заавар хийх зураг видео ч бараг байхгүй. Ингээд бяцхан үрээ яаж баярлуулснаа та бүхэнтэй хуваалцаж, санаагаа хаанаас олсон, хийх заавар, хэрвээ Америкад амьдардаг бол хаанаас авах гээд бүгдийг бичье. 



Piñata, чихэр тоглоомонд дургүй хүүхэд хаана байхав. 20$ дэлгүүрээс хүссэн дүрс хэлбэртэйг авж болох ч 3$ тѳрсѳн ѳдрийн малгайгаар бас хийж болдог юм байна. Зааврыг эндээс үзнэ үү.

 Хүүхдийн тоогоор бэлэг эрэгтэй эмэгтэй ялгаатай. Заавар болон дотор нь юу байгааг эндээс үзээрэй.
 Минни маус пицца Round Table хийж ѳгсѳн. Зааврыг мѳн эндээс үзэж болно.
 Party-ныхаа ѳрѳѳг хальт мѳлт чимэглэсэн.
 Зараа тарвас заавар энд байгаа.

Цэлцэгнүүр, (jelly shot) заавар.


Уг нь бялууныхаа чихийг шоколадтай жигнэмэгээр хийх гэж байсан боловч үйрээд уначихсан бас ихэнхийг нь хэн нэгэн нь идчихсэн болхоор гэрт байсан зүйлээр орлуулсан юм. Чокопай ч байсан болох байсан. Даанч байгаагүй оройтчихсон.

Минни Маус бялуу, капкайк (cupcake) заавар энд.
Модтой Орео минни эсвэл микки маус. Заавар.
Зайдастай гоймон. Заавар
Миний хамгийн дуртай салад. Ээжийн минь жор. Маш амархан маш амттай. Заавар


Blogger Wordpress Gadgets