Popular Posts

Миний eртѳнцѳд тавтай морил

Би бол жирийн л нэг олон зүйл сонирхдог бас оролддог, амархан уйддаг, эхэлсэн зүйлээ тэр бүр дуусгаж чаддаггүй, том мѳрѳѳдѳлтэй, чадах чинээгээрээ хүмүүст тусалж байхыг хүсдэг, аялал зугаалга шинэ сонин зүйлсэд дуртай, хэнээс ч дутахгүй бүхнийг хийж чадна гэж бодох дуртай бүсгүй. Ѳсгийтэй гутланд нугасгүй гэхдээ бас тийм ч сайн ѳмсѳж чаддаггүй, багахан багадсан ч жаахан томдсон ч маш их таалагдсан гутлаа хямдарсан байвал эргэлзэлгүй авчихдаг. Хэзээ нэгэн цагт ѳѳрѳѳ зохиосон загвараа ѳмсѳнѳ гэж боддог, бусдаас ѳѳр байх дуртай ч тийм зоригтой бас fashionista биш. Тэр болгон юу хүссэнээ аваад байдаггүй ѳѳрѳѳсѳѳ харамч гэхдээ бусдад ѳгѳхдѳѳ юм боддоггүй. Eрдийн нэгэн. 



Миний блог та бүхэнд таалагдана гэж найдаж байна. Санал хүсэлтийг тань хүлээж авахдаа тун таатай байх болно. Mailme211@yahoo.com хаягаар захидал илгээж мѳн Facebook, Pinterest- р миний постуудийг сонирхоорой. Энд зочилсонд маш их баярлаж байна. Надад маш их урам болж цаашдаа улам ч их хичээх болно.
Усаар цэцэг ургуулдаг шиг, Урмаар намайг дэмжээрэй! 


No comments:

Post a Comment

Blogger Wordpress Gadgets