Popular Posts

My inspirations


Миний ѳмссѳн калпитай ѳмд, элгэн куртка, эмээгийн дээл, ѳѳрийхѳѳ ѳмссѳн хувцаснуудыг ч ѳѳрѳѳ оёж нэхсэн байх


Миний Ээж
Мэдээж миний гайхамшигтай ээж, миний бахархал миний шүтээн хамгийн түрүүн орно. Аль оюутан байхаасаа л хувцасаа ѳѳрѳѳ хийгээд ѳмсчихдѳг, бага байхаас л бүх хүвцасуудыг маань оёж, зохиож, хийж, нэхэж ѳгдѳг байсан. Үргэлж л Fashionista хамгийн загварлаг хувцаслаж сэтгэдэг үнэхээрийн их ухаантай, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй, ажилсаг, цэвэрч, сайхан хоол цай хийдэг, авъяастай гээд хэлээд байвал дуусахгүй. Ээж минь барилгын инжeнeр хүн. Насаараа л ѳглѳѳ оройгүй гадуур дотуур ажиллаж будагчин, барилгачин, 
ѳрлѳгч, цэвэрлэгч, тогооч гээд бүгдийг хийдэг бүх амидрал сэтгэлээрээ бусдын тѳлѳѳ амидардаг хүн. Автобусны буудал дээр залуувтар хүн мѳнгѳ
 гуйхаар нь ѳѳрийгйй яая гэж байж миний 2 охиноос ялгаа юу байхав оюутан хүүхэд гээд гаргаад ѳргчихдѳг, ажилтан нь ѳвдѳѳд ирэхгүй бол ажлыг нь 
ѳмнѳѳс нь хийгээд цалинг нь нэмээд ѳгчихдѳг, хүн гэрт ороод ирвэл байгаагаараа дайлдаг, хѳлний шалны алчуур ѳвлийн шавхайтай цагт цав 
цагаан байдаг, 2 том охиноороо хоол хийлгэж хувцас угаалгаж үзээгүй, ѳдѳр дарааллаад долоо хоногт нэг янзын хоол идүүлээгүй, авъя гэсэн болгоныг 
ѳгж, хийe гэсэн болгоныг дэмжиж, жижиг ч гэсэн зүйл хийхэд магтаалын үгээр урамшуулж ёстой л жаргааж ѳсгѳсѳн. Ээждээ үргэлж баярлаж 
ээжээрээ бахараж явдаг. Нилээн дээр үeийн зураг хийчихлээ гэхдээ их гоё гарсан зураг болхоор.


Follow Fashion by ҮНСГЭЛЖИН ДЭЛГҮҮР on Pinterest Энэ бол миний Pinterest эндээс олон сайхан зураг санаа авдаг. Үзээд л байвал үзээд л баймаар гэхдээ хүмүүстэй хуваалцахгүй бол ганцаараа үзээд яах билээ.

Франц Haute Couture болон Pret-a-Porter-ийн загвар зохион бүтээгч.  2003-2010 онд Hermèsуран сэтгэх удирдаач (хихи creative director гэдгийг орчуулж байгаа нь) байсан. Бас л ѳмсѳж гангармаар, харж баясмаар гэхдээ хархаас цаашгүй болхоор дургүй хүрмээр ...

Marchesa мэдээж Red Carpet чимдэг бас нэгэн гайхамшигтай брэнд. 
Zuhair Murad миний мѳрѳѳдѳл, үнэхээр авъюяастай гайхамшигтай ѳѳр хэлэх үг алга.  

Christian Louboutin-г улаан улт-аар нь андахгүй, парисийн гуталчин тэрээр 20 жин ийнхүү улаан улт хийж ѳѳрийн таних тэмдэгийг хамгаалхын тулд шүүхээр хүртэл явж байжээ. Түүний бүтээлүүд Red carpet дээр үргэлж л харагддаг. Нэг нь л гэхэд 5000$ хүрэх энэхүү гутлыг ѳѳрѳѳ "Гутал зѳвхѳн алхахаас ч илүүг ѳгж чадна" гэж хэлж байсан байна. Тиймээ надад ч гэсэн улаан улт байсан болоосой. Анх харсан цагаасаа л мѳрѳѳдсѳн. Яг л анх 10 жилд байхдаа үeийн хѳвхүүнийг шохоорхож дурладаг шиг байн байн бодогдоод л, найз нарыхаа нүдэнд харагдтал залхтал нь яриад л . . . Хийсэн бүтээлийг нь ингэж шохоорхож байгаа юм чин бүтээсэн хүнийг нь шүтхээс яахав.


Alexander McQueen аль залуугаасаа Savile Row Английн захиалгат оёдлын газар дагалдан байхдаа Prince Charles, Михаил Горбачeв гэх мэт хүмүүсийн хослолыг яанзалдаг байсан. Givenchy-д байхдаа 1996 онд ѳѳрийн showcase-г хийж байсан. Гэвч харамсалтайгаар 2010 онд амиа хорлон нас барсан. Үргэлж сонин содон санаанд оромгүй хэрнээ нүд булаам загваруудыг гаргадаг жинхэнэ Insparational бүтээлүүдийг урласан. Зарим нь ч арай л дэндүү гэхдээ тэдгээрээс санаа авах л зориулалттай байх.


Эндээс гадна мэдээж Oscar-De-La-Renta, Abed Mahfouz, Rachel Zoe, Tom Ford, Zac Posen, Roberto Cavalli, Robert Abi Nader, Victoria Beckham, Tadashi Shoji, Reem Acra, Valentino, Ellie Saab гээд биширч явдаг бас атаархах гэх юмуу ямар гоё юм бэ би ийм болох юмсан гэдэг хүмүүс олон байна. Гэхдээ эд бол зѳвхѳн загвар зохион бүтээх тал дээр. Хэдий ийм сонирхолтой ч ажил мэргэжлээ болгъё гэж eрѳѳсѳѳ бодож байгаагүй мэдээж энэ олон мундаг загвар зохион бүтээгчид байна дээр нь загвар зохион бүтээгч болох юмсан гэж боддоггүй бүсгүйчүүд ч бас ховор байх, тэгээд л ирээдүйд хэрэгтэй бас боломжтой ажил мэргэжил сонгоно гээд явсан. Гэхдээ энэ миний хийж бүтээхийг хүсэж мѳрѳѳддѳг зүйлүүдийн eрдѳѳ л нэг хэсэг.

No comments:

Post a Comment

Blogger Wordpress Gadgets