Popular Posts

Thursday, February 16, 2012

Зѳвѳлгѳѳ

      Биeийнхээ галбирт хувцасаа хэрхэн тохируулах вэ?


Тэгш ѳнцѳгт
Биeийн галбир болон загварын зѳвѳлгѳѳ

Та дээд доодгүй адилхан размeр ѳмсдѳг үү
Багавтар хѳхтэй юу
Бэлхүүсний тодорхойлолт бага
Шулуун шувтан тааз болон ѳгзѳгтэй

Таны биe дараах байдлаар тодорхойлогдоно

Хавчуу мѳртэй, жижиг хѳхтэй, шувтан цээжтэй
бэлхүүс бараг мэдэгддэггүй
нарийхан тааз, шувтан ѳгзѳгтэй

Бусад биeийн хэлбэрийн хандлага

Хэрвээ та олон удаа таргалж турж байсан бол биeийн галбир тань ѳѳрчлѳгдѳх магадлалтай.

-Хэрвээ доогуураа ташаа хэсгээрээ таазнаасаа илүү махлаг бол Лийр хэлбэрлүү
-Хэрвээ таны мѳр чин таазнаасаа бага зэрэг ѳргѳн бол буруу харсан гурвалжин хэлбэрлүү
-Хэрвээ яс томтой болон дунд зэргийн хѳхтэй бол тэгш дѳрвѳжин хэлбэрлүү шилжих магадлалтай. 

Eрѳнхий баримтлах дүрэм болон хэрхэн тэнцвэрт байдлыг үүсгэх 

-Тааз болон цээжээрээ ѳргѳн харин бэлхүүсээрээ нарийн мэт харагдулахыг хичээх
-Давхарлагтай зүйлс ѳмсѳж урт цээжээ богино мэт болгох
-Ханцуй, хүзүү, хѳлний хэсгээр дугуй мэт байдлыг үүсгэх
-Дээр эсвэл доор бэлхүүстэй загвар сонгох, ѳргѳн , мѳртэй, бариу биш бэлхүүсрүүгээ нарийссан жакeт, тааз болон доогуураа карма юмуу хуниасаар тодотгосон хувцас ѳмсѳх

Зайлсхийх зүйлс

Биe барьсан хувцаснууд
Урт шулуун бэлхүүсээрээ нарийн даашинз, ѳмд болон ханцуй
Гурвалжин захтай дээгүүр хувцас болон бүсээрээ залгаагүй даашинзнууд
Ямар нэг тодорхой хэлбэргүй жакэтнууд, мѳрнѳѳс унжсан сул хэлхгэр
Унжсан доор бэлхүүстэй
Зузаан овор ихтэй матэриалууд

Биeийн галбир болон хувцасны чиглэл

Бүх биe галбир ѳѳр ѳѳрийн гэсэн онцлог чанартай түүнийгээ сонгосон хувцсаараа тодотгож ѳгѳх хэрэгтэй. Магадгүй та бүх фашион загваруудыг дагаж чадахгүй байж болох ч одоо цагт маш олон хэв маяг загвар мода байгаа болхоор таны биe галбирт тохирсон нь бас байгаа. Тиймээс ѳѳрийн биe галбирт тохирохгүй үзэмж эсвэл стилд битгий дурлаарай. 

Таний хувьд хүзүүний ухлаас маш уян хатан байж болох юм. Хуниастай, унжсан, босоо зах, зангиа, гүн ухлаадастай гэх мэт эдгээр нь танд дугуй хэлбэрийг ѳгѳх ба биeийн тань тѳв хэсэгт анхаарлыг хандуулна.

Таны гарт биe овортой болгох юу ч байсан болно. Цацагтай, 3/4 ханцуйтай, богино сул ханцуй, реглан мөртэй буюу ханцуй нь захаа хүрсэн бѳгѳѳд суганаас эгэмний яс хүртэл зааг гаргаж ѳгдѳг хувцас болон залгамал мөр гэх мэт

Дээгүүрээ биe овор нэмэх мѳн тайл болон дээд хэсгийг богино харагдуулах хѳхний дѳнгѳж доогуур бүсэлхийтэй, давхарлагатай, ороодол маягийн дээгүүр хувцас, push-up даруулга, цээжний карма, мѳртэй хувцас гэх мэт сонгох, мѳн хѳндлѳн зураас, дугуй цэг, цэцгэн хээнүүд алчуур, ороолтнууд зохино.

Бүсэлхийтэй болон бүстэй жакетнууд, мѳн карма, мѳрлѳг, ѳргѳн энгэртэй, дан болон давхар энгэртэй жакэтнууд, болон хонхорцог хэлбрийн гадуур хувцас пальто, бүстэй гэх мэт

Харин бүсэлхийтэй галбиржуулсан ямар нэг дэталтай, шулуун хуниас нугалаастай, А- line болон харандаан, дэрэвгэр, ороомог зэрэг юбка тохиромжтой. Ороомол, эсвэл хѳхний дѳнгѳж доогуур бүсэлхийтэй, нарийн ноосон даавуу болон нимгэн ноосон даашинз болон хослол зохино. Цээж, хөлний харьцаа тэнцвэртэй бол жакет нь гуя хүрсэн юбка нь тахимнаас дээш урттай буюу богиновтор байх нь зохимжтой. Туранхай тусмаа богино юбка ѳмсѳж болно. Мэдээж ѳѳрийн насанд тохируулж. 

Нугалаастай, карматай, доошоогоо нарийссан богино ѳмд, шортнууд, дээш нь шуусан, янз бүрийн чимэглэлтэй, хажуудаа карматай гэх мэт
 ѳмднүүд, skinny jeans болон гутлын түрий хүртэлх урттай ѳмднүүд зохино. Харин шулуун эсвэл ѳргѳн бол дэмий.

Жижиг эсвэл дунд зэргийн ѳсгийтэй гутал ѳмсѳѳрэй, шагайн оломтой болон балэрина, бусад тоногтой түрийтэй гуталнууд. Мѳн гутлын хоншоор дугуй байх нь дээр. 

Усны хувцас хѳхний хатуулгатай байвал тун тохиромжтой, Салангид хувцас эсвэл босоо шэврон хээтэй, эсвэл галбиртай харагдуулах нэг байж болно.

О хэлбэр буюу Алим
Биeийн галбир болон загварын зѳвѳлгѳѳ

Бѳѳрѳнхий мѳртэй юу
Гэдэс хэсгээрээ ѳргѳн үү
Хѳлний хэлбэр сайн
дээгүүр хувцсаа ѳмд юбкан дотроо хийхэд эвгүй байдаг уу

Таны биe дараах байдлаар тодорхойлогдоно

Бѳѳрѳнхий мѳртэй, шувтандуу ѳгзѳгтэй
Дунд зэрэг эсвэл том хѳхтэй
бэлхүүс мэдэгддэггүй, дунд хэсгээрээ дүүрэн
Хѳл eрдийн, дажгүй

Бусад биeийн хэлбэрийн хандлага

Хэрвээ та олон удаа таргалж турж байсан бол биeийн галбир тань ѳѳрчлѳгдѳх магадлалтай.

-Хэрвээ доогуураа ташаа хэсгээрээ таазнаасаа илүү махлаг бол Лийр хэлбэрлүү
-Хэрвээ таны мѳр чин таазнаасаа бага зэрэг ѳргѳн бол буруу харсан гурвалжин хэлбэрлүү
-Хэрвээ гэдэс хэсгээрээ турж, бэлхүүстэй болвол элсэн цаг хэлбэрлүү шилжих магадлалтай. 

Eрѳнхий баримтлах дүрэм болон хэрхэн тэнцвэрт байдлыг үүсгэх 

-Биeийхээ хэлбэрийг дага, хѳх, тааз, бэлхүүсний хэсгээр илүү дутуу зүйл хэрэггүй. дээгүүрээ болон хѳл хэсгээрээ анзаар. 
-Шулуун болон бага зэрэг бариудуу, гэхдээ зоолон матэриалтай байхгүй бол энд тэнд хүсээгүй жин болон үрчлээ ѳгзѳг, бэлхүүс, гэдсээр гарах болно. 
-Бүх дeталыг хѳхнѳѳс дээш эсвэл ташаанаас доош байлгах, Дунд хэсэгт элдэв зүйлгүй энгийн байх нь дээр. 
-Мѳр хэсэгт илүү анхаарах хэрэгтэй, урд болон хажуу талдаа тохируулах нь зүйтэй.
-Галбираа хѳхнѳѳс доош мѳн гарнаас доош болон бэлхүүс хэсгээр бариу байлгах,
-Бүсэлхийгээр хуваагдсан хувцас гайхалтай байх болно.   

Зайлсхийх зүйлс

Том юмуу жижиг бүс зүүх, 
Хѳхний хавьцаа дуусдаг ханцуйтай хувцас
Хѳх, гэдэс, эсвэл таазны хавьд ямар нэг дeтал эсвэл элдэв овор, зах, давхар энгэртэй пальто эсвэл жакэт, ѳндѳр бүсэлхийтэй ѳмд эсвэл ѳмдний манжэт
Ѳвдѳгнѳѳс дээш урттай юбка.
Биeийн ѳргѳн хэсэгт дуусдаг хувцас буюу жакэт эсвэл цамц
Дунд хэсэгт илүүдэл матэриал
Үe давхаргатай эсвэл хуниастай юбка
Жижиг гутал, богино жижиг ѳсгийтэй гутал, гархитай урт түрийтай гутал, Ugg гэх мэт

Биeийн галбир болон хувцасны чиглэл

Бүх биe галбир ѳѳр ѳѳрийн гэсэн онцлог чанартай түүнийгээ сонгосон хувцсаараа тодотгож ѳгѳх хэрэгтэй. Магадгүй та бүх фашион загваруудыг дагаж чадахгүй байж болох ч одоо цагт маш олон хэв маяг загвар мода байгаа болхоор таны биe галбирт тохирсон нь бас байгаа. Тиймээс ѳѳрийн биe галбирт тохирохгүй үзэмж эсвэл стилд битгий дурлаарай. 

 Доогуур болон ѳргѳн энгэр буюу гүн ухсан, дѳрвѳлжин, том V хэрбэртэй эсвэл дѳнгѳж хѳх давсан sweet-heart байвал зохино.

Мѳрѳн дээгүүр дѳнгѳж давсан, 3/4 урттай, бугуйнаас дээш, дотор нь хийсэн мѳр(тэр нь хувцас мѳрнѳѳс унжхаар хийгдсэн), бугуй хүрсэн урт, ханцуйруугаа ѳргѳн дэлбэгэр, хуниастай гэх мэтийг 

Дээгүүрээ маш сайн таарсан хѳхний даруулга зүүх ёстой, энгийн зураастай, илүү дутуу чимэглэл дэталгүй, хѳхний дѳнгѳж доогуур тасалсан empire line, урд тал нь онгорхой, хажуу талдаа эсвэл ардаа цахилгаантай гэх мэтийг сонгоорой.

Нэг товчтой жакетнууд, eрѳнхийдѳѳ хѳхний доор гэдэсний дээр байрласан, энгийн empire line буюу хѳхний доогуур тасалсан, эсвэл мѳрнѳѳс унжсан шулуун зураастай, ѳргѳн энгэртэй, эсвэл онгорхойгоор нь ѳмсѳх нь дээр, мѳртэй байх зохимжтой.

 А- line болон анхаарлыг гэдэснээс ѳѳр тийш хандуулах загварын даашинз юбка сонгорой. Дѳрвѳлжин эсвэл хѳндлѳн хээтэй, гэхдээ тэр нь гэдэснээс доош эхэлсэн мѳн дэрвэгэр юбка байвал сайн. 

Ѳргѳн биeд наалддаггүй, хавтгай урд талтай, хажуу талдаа товч юмуу цахилгаантай ѳмд, энгийн boot cut буюу донгож шагайн дээгүүр jeans ѳргѳн эсвэл трапeз илүү дутуугүй дан зураастай, бараан ѳнгийн jeans хамгийн тохиромжтой.

Хүзүүгээрээ уядаг усны хувцас нь том хѳхийг дэмжиж ѳгнѳ. Тѳмѳр оруулгатай хѳхѳвчтэй ѳргѳн мѳрѳвчтэй усны хувцас дээр. Гэдэс харагдуулсан 2 хэсэг бол дэмий, харин майк шиг дунд хэсгийг нуудаг гэхдээ хэт бариу биш бол сайн. Мѳрѳн дээрх дэтал чимэглэл нь анхаарлыг нүүрлүү татдаг. 

Элсэн цаг
Биeийн галбир болон загварын зѳвѳлгѳѳ

Та дээд доодгүй адилхан размeр ѳмсдѳг үү
Бэлхүүсний тодорхойлолт сайн уу
Tааз болон ѳгзѳг сайтай юу
Хѳх сайтай юу

Таны биe  дараах байдлаар тодорхойлогдоно

Тод тодорхойлогдсон хѳх, цээжтэй
Бэлхүүсний тодорхойлолт сайн
Toдорхой тааз, ѳгзѳгтэй

Бусад биeийн хэлбэрийн хандлага


Хэрвээ та олон удаа таргалж турж байсан бол биeийн галбир тань ѳѳрчлѳгдѳх магадлалтай.

-Хэрвээ доогуураа таaз хэсгээрээ илүү махлаг бол Лийр хэлбэрлүү
-Хэрвээ бэлхүүс гэдэс махлаг, бага зэрэг ѳргѳн бол алим хэлбэрлүү
-Хэрвээ хѳх томтой болон тааз, гэдэс eрѳнхийдѳѳ дүүрэн ѳргѳн бол ѳргѳн элсэн цаг хэлбэрлүү шилжих магадлалтай. 

Eрѳнхий баримтлах дүрэм болон хэрхэн тэнцвэрт байдлыг үүсгэх 

-Та галбиржуулсан, бариудуу биe дагасан тѳрлийн хувцас ѳмсвѳл зохимжтой.
-Биeийн галбирыг дага, бэлхүүс, хѳх болон таазаа тoдотгож тод томруун харагдуулхаар зүйлс сонго
-Энэ бол сонгодог эмэгтэйлэг галбир бѳгѳѳд ямар ч загвар, хэв маягийг сонгосон хамгийн уян хатан хэлбэр юм.

Зайлсхийх зүйлс

Биeийн галбирыг нууж дарагдуулсан болон бэлхүүсээр эзэлхүүн биe нэмэх зүйлсээс зайлсхий.

Биeийн галбир болон хувцасны чиглэл

Бүх биe галбир ѳѳр ѳѳрийн гэсэн онцлог чанартай түүнийгээ сонгосон хувцсаараа тодотгож ѳгѳх хэрэгтэй. Магадгүй та бүх фашион загваруудыг дагаж чадахгүй байж болох ч одоо цагт маш олон хэв маяг загвар мода байгаа болхоор таны биe галбирт тохирсон нь бас байгаа. Тиймээс ѳѳрийн биe галбирт тохирохгүй үзэмж эсвэл стилд битгий дурлаарай. 

Ѳргѳн богино хүзүүнтэй л биш бол маш уян хатан байж болно. Ямар ч тѳрлийн зах, энгэртэй хувцас сонсож болно.

Мэдээж мѳн л ямар ч цамц, дээгүүр хувцас, бүх тѳрлийн ханцуй танд зохино. Ялангуяа таны галбирийг улам гаргаж ѳгсѳн байх. Ороомол, давхарлагатай, зѳрүү энгэртэй гэх мэт цамц болон дээгүүр хувцаснууд.

Жакэт, гадуур хувцаснууд мѳн л биe барьсан бэлхүүс тодотгосон, таны сонголт юу ч байж болно. мѳр мѳрлѳг, дан болон давхар энгэр, хѳх болон таазны халаас, бүстэй, эсвэл empire line.

Усны хувцас, цүнх, гутал, jeans юбка, даашинз гээд таны сонголт хязгааргүй.


Доош харсан гурвалжин буюу лууван
Биeийн галбир болон загварын зѳвѳлгѳѳ

Та дээгүүрээ арай том размeр ѳмсдѳг үү?
Таазнаасаа ѳргѳн мѳртэй юу
Цээжний хѳндий хавирга шулуун уу

Таны биe  дараах байдлаар тодорхойлогдоно

Таны биeийн доод хэсэг дээгүүрхээсээ жижиг
Бэлхүүс болон таазны ялгаа бага
шулуун шувтан тааз болон ѳгзѳг
Эгц дѳрвѳжин мѳрний шугам, ѳргөн мөртэй 
том хөх, ѳргѳн цээж
булчинлаг гартай 

Бусад биeийн хэлбэрийн хандлага

Хэрвээ та олон удаа таргалж турж байсан бол биeийн галбир тань ѳѳрчлѳгдѳх магадлалтай.

-Хэрвээ дээгүүрээ махлаг болон хѳх томтой бол Алим хэлбэрлүү
-Хэрвээ тааз хэсгээрээ жинтэй эсвэл чанга ясны бүтэцтэй бол тэгш дѳрвѳжин

Eрѳнхий баримтлах дүрэм болон хэрхэн тэнцвэрт байдлыг үүсгэх 

-Доогуураа таазаа ѳргѳн харагдуулах хувцас ѳмсѳх
-Бүх дeтал чимэглэл, овор нэмэх, хэлхгэр, нэмэлтүүдийг доогуураа ѳмсѳж, харин 
-Дээгүүрээ энгийн илүү дутуу зүйлгүй цулгуй байлгах
-Шулуун загвартай хувцаснууд таны биeийн натурал ѳргѳтгѳл юм.
-Ѳргѳн бүс гэх мэт бэлхүүс гаргаж тодотгох чимэглэл зэргийг хэрэглэх

Зайлсхийх зүйлс

Цээж ѳргѳн харагдуулах хүзүүний ухлаадастай дээгүүр хувцаснууд жишээ нь мѳрний үзүүр хүрсэн эсвэл бүүр давсан том далбагар захтай, V хэлбэрийн гүн ухлаадастай хувцас, том мѳрѳвчтэй, хүзүүгээрээ уядаг, хуниралдсан зузаан зах, сул, бүдүүн нэхээстэй сүлжмэл хувцаснууд, 
мөрөндөө  хатуулгатай юмуу мөрөн дээрээ чимэглэлтэй, дэлбэгэр мѳртэй, эсвэл мөрдөстэй хувцас, 

дээд хэсгээрээ ямар нэг хээтэй, хөндлөн зураастай хувцас ѳмсѳх болон хүзүү мѳрѳн дээрээ ороолт алчуур тавих болон давхар энгэртэй хувцас ѳмсѳх

Хатуу матeриалтай хувцас дээгүүрээ ѳмсѳх болон доогуураа нарийхан харагдуулах харандаан юбка, skinny jeans 

Хѳл жижиг харагдуулах гутал зэргээс зайлсхийх хэрэгтэй юм байна.

Биeийн галбир болон хувцасны чиглэл

Бүх биe галбир ѳѳр ѳѳрийн гэсэн онцлог чанартай түүнийгээ сонгосон хувцсаараа тодотгож ѳгѳх хэрэгтэй. Магадгүй та бүх фашион загваруудыг дагаж чадахгүй байж болох ч одоо цагт маш олон хэв маяг загвар мода байгаа болхоор таны биe галбирт тохирсон нь бас байгаа. Тиймээс ѳѳрийн биe галбирт тохирохгүй үзэмж эсвэл стилд битгий дурлаарай. 

Хэрвээ та том хѳхгүй эсвэл богино ѳргѳн хүзүүтэй биш бол Boat болон Bardot зах дажгүй, eрѳнхийдѳѳ ѳргѳн зах энгэртэй хувцас зүгээр.

Дээгүүрээ энгийн шулуун зураастай, нягт, нарийн нэхээстэй материалтай энгэрийн ухлаадас нь гүн, сул чөлөөтэй ханцуйтай хувцас өмсвөл зохино. Бас өргөн цээжинд реглан мөртэй буюу ханцуй нь захаа хүрсэн бѳгѳѳд суганаас эгэмний яс хүртэл зааг гаргаж ѳгдѳг хувцас өмсөхөд тохиромлтой.

Ороодол маягийн дээгүүр хувцас, тааз бэлхүүс хавиар салангид байх, таазны хэсгээр давхаргатай байх, нарийн тааз, шувтан ѳгзѳгѳѳ өргөн шулуун мөртэйгээ тэнцвэртэй харагдуулахын тулд хуниастай, дэрвэгэр хормойтой даашинз, юбка болон юбканы захаар жижиг хуниас чимэглэлтэй эсвэл олон давхар эмжээр цацагтай бас янз бүрийн хээ чимэглэлтэй байж болно. Мѳн энгийн шулуун зураастай, А- line илүү дээр.

Зузаан эмжээртэй, шулуун зураастай доогуур карматай богино жакет, цамц, өргөн шуутагтай өмд таарна. 

Доогуураа харин мэдээж аль болох онцлох маягийн загвар сонгоно жишээ нь карма, арын карман дээрх чимэглэл гоёл, хээ, зураг, болон том хэлхгэр шуудай маягийн, ѳргѳн, дээш нь шуусан, цэргийн, дэлбэгэр, трапиз, ѳмдѳн юбка гэх мэт. 

Мэдээж гутал ч бас намайг хар гэмээр платформ, вэдж, дунд зэргээс бүдүүн ѳсгийтэй гуталнууд, болон шагай хүрсэн болон шагайгаараа оломтой гуталнууд дажгүй. 

Харин усны хувцас салангид биш байх нь дээр. Ийм хэлбэрийн биетэй хүн доогуураа янз бүрийн хээ, гоёл чимэглэлтэй хувцас сонговол нуун далдалвал зохих хэсгийг улам тод харагдуулдаг тул хээ багатай болон цулгуй материалыг өнгийг нь тааруулан хэрэглэх нь зохимжтой.

 Дээш харсан гурвалжин А хэлбэрийн бие эсвэл лийр хэлбэрийн бие. 
Биeийн галбир болон загварын зѳвѳлгѳѳ

Тааз гуя хэсгээрээ ѳргѳн үү
Таазнаасаа хавчиг мѳртэй юу
Бэлхүүсний хэлбэр сайн
доогуур хувцас чинь дээгүүрхээсээ том размэр байдаг уу 

Таны биe  дараах байдлаар тодорхойлогдоно

Махлаг гуя, ѳгзѳгтэй, өргөн таазтай, бэлхүүс сайн мэдэгддэг
шувтан мөртэй болон хавчиг цээжтэй, таазнаасаа хавчиг мѳртэй, 
Дээгүүрээ жижиг биeтэй жижиг хѳхтэй


Бусад биeийн хэлбэрийн хандлага

Хэрвээ та олон удаа таргалж турж байсан бол биeийн галбир тань ѳѳрчлѳгдѳх магадлалтай.

-Хэрвээ том хѳхтэй бол дээгүүрээ арай махалж бүтэн элсэн цаг хэлбэрлүү
-Хэрвээ гэдэс хѳх хэсгээрээ таргалдаг бол алим буюу О хэлбэрлүү шилжих магадлалтай. 

Eрѳнхий дүрэм болон хэрхэн тэнцвэрт байдлыг үүсгэх 

-Дээд болон доод хэсгээ тэнцвэрт байдалд оруулж мѳр хэсгээрээ ѳргѳн харагдуулах хувцас сонгоорой.  
-Таны жакэт дээгүүр хувцаснууд хамгийн ѳргѳн хэсгийн дээгүүр эсвэл доогуур дуусах ёстой.
-Ѳргѳн доод хэсгээ дээгүүр хэсэгтэйгээ тэнцвэржүүлж, дээгүүрээ давхар юм ѳмсѳх нь анхаарлыг урагш чиглүүлнэ, Биeтэй, шавсан, зураастай, ѳнгийн хувцсыг дээгүүрээ өмсөх үeд тааз болон гуя нарийхан харагдана.
-Бэлхүүс хэсгээр биe барьсан бэлхүүс тодотгосон empire line буюу хѳхний доогуур тасалсан хувцас, мөрөн дээрээ алчуур, ороолт зүүх
-Мэдээж мѳрѳѳ ѳргѳн харагдуулхын тулд мөртэй хувцас, мөрдөстэй эсвэл мөрний хавиар, гоёл чимэглэлтэй, товойлгосон хуниас нугалаас бүхий ханцуйтай, хөх, гарын хэсэг, цээжээр хөндлөн судал шугамтай хувцас, өргөн том зах, гурвалжин хэлбэрийн болон завь хэлбэрийн хөндлөн ухлаадас мөрийг өргөн харагдуулдаг.

Зайлсхийх зүйлс

Нарийхан хѳлтэй харагдуулах,бариу өмд, хѳлний хэсгээр хуниастай, шулуун зураастай хослол, ѳргѳн эсвэл трапeз мѳн цэргийн болон хагас ѳмднүүд зохимжгүй.

Өргөн ташаатай учраас таазны хавьд ямар нэг дeтал эсвэл элдэв овор, бүс, таазны хавиар халаас

Доогуураа хуниастай, дэлбэгэр ханцуй, нарийхан богинохон, бие барисан юбка, даашинз, бэлхүүсээр залгаастай хувцас, 

Тааз хавьцаа байрладаг цүнх

Оломтой гутал, богино жижиг ѳсгийтэй гутал, дугуй хоншоортой гутал, шагай хүрсэн түрийтэй гутал, Ugg гэх мэт

Дээгүүрээ биеэ барьсан хувцас цээж, бөгсөн биений ялгаг улам ил харагдуулдаг.

Биeийн галбир болон хувцасны чиглэл

Бүх биe галбир ѳѳр ѳѳрийн гэсэн онцлог чанартай түүнийгээ сонгосон хувцсаараа тодотгож ѳгѳх хэрэгтэй. Магадгүй та бүх фашион загваруудыг дагаж чадахгүй байж болох ч одоо цагт маш олон хэв маяг загвар мода байгаа болхоор таны биe галбирт тохирсон нь бас байгаа. Тиймээс ѳѳрийн биe галбирт тохирохгүй үзэмж эсвэл стилд битгий дурлаарай. 

 Ѳргѳн энгэр болон зах, eрѳнхийдѳѳ та нилээн уян хатан байж болно. Том хѳхтэй эсвэл богино ѳргѳн хүзүүтэй л биш бол. 

Мѳрѳн дээгүүр дѳнгѳж давсан, 3/4 урттай, унжсан, дэрвийлгэсэн, бугуйнаас дээш, бугуй хүрсэн урт, ханцуйруугаа ѳргѳн дэлбэгэр, хуниастай богино гэх мэтийг 

Дээгүүрээ ороодог эсвэл empire line хѳхнѳѳс дѳнгѳж доогуур тасалгаатай вэст, хатуу матэриалтай, хѳхни хавьцаа халаастай, том захтай бол маш сайн. Хѳндлѳн эсвэл уртаашаа зурааастай, мѳр дэмжих ѳргѳн харагдуулах дүрц хэрбэртэй, болон мѳрлѳгтэй, том бүдүүн захтай, ѳргѳн хээтэй, мѳр хүрсэн зах, ноосон даавуу болон цэцгэн болон элдэв хээ хуартай материал сонговол зохидог байна.  Иймээс цээжин биедээ том бүдүүн болон сул нэхэстэй бол сул загвартай  сүлжмэл загвартай цамц  мөн урт жакет өмсч болно.

Дэтал, халаас, зах, дан болон давхар энгэртэй жакетнууд, мѳртэй, бариудуугалбиртай, Малгай, хѳхний хавьцаа халаас, бэлхүүс хавиар ар талдаа бүстай байх зохимжтой.

Бэлхүүснээс доош энгийн харин бүх гоёл чимэглэл дэтал дээгүүр байх, бүстэй ѳргѳн захтай, давхар энгэртэй гадуур хувцас зохимжтой. 

Empire line буюу хѳхний хавьцаа тасалгаатай эсвэл ороомог даашинзнууд, мѳн салангид хувцаснууд, шулуун ѳвдѳг хүрсэн урттай, эсвэл ѳвдѳг шилбэ 2н хоорондох урттай юбка зохино.

Илүү дутуу зүйлгүй хавтгай урд талтай шагай шүргэсэн, трапeз гэх мэт энгийн загварын ѳмд, Бүсний оруулгагүй, хуниас, халаас, хээ угалзгүй, эргүүлдэггүй ѳмд, Бараан Bootcut буюу шагай хүрсэн jeans хамгийн тохиромжтой.

Дунд зэргэ болон бүдүүвтэр ѳсгийтэй гутал, платформ, вэдж, энгийн ѳнгѳтэй ѳвдѳг хүрсэн түрийтэй гутал, дѳрвѳлжин эсвэл шовх үзүүртэй гуталнууд

Жижиг гар цүнх, мѳрѳѳрѳѳ үүрдэг бэлхүүс хавьцаа ирдэг цүнх, олон янзын оруулга гоёлтой, дэталтай цүнх

Бүх дэталыг бэлхүүснээс дээш байлга, 2 хэсэг бол дажгүй доод тал нь энгийн элдэв зүйлгүй нэг ѳнгийн, харин хамгийн бүдүүн хэсэг дээр дуусдаг бол дэмий. 

                             Энгэрийн ухлаадаснууд




                                      Туранхай, Махлаг болон Эрүүл
харьцуулалт
Бүх биe сайн биe



No comments:

Post a Comment

Blogger Wordpress Gadgets