Цэлцэгнүүр хэрхэн хийх заавар
1. Жижиг хуванцар савнууд, хундаганууд
2. Хоолны цацдаг тос
3. 3 ѳнгийн жэлло (Jello) шар, цэнхэр, улаан
4. Тоор ясгүй
Заавар
Жэлло (Jello)нь бэлэн ууттай жэлли, тэдгээрийг зааврын дагуу гэхдээ 2 дахин бага шингэн хийнэ.
1 аяга буцалсан усанд хийгээд хутгаад хѳргѳнѳ.
Савнуудаа цацдаг тосоороо тослоод
хѳрсѳн жэллогоо эхлээд цэнхэр ѳнгийг ёроолоор нь хийж хѳргѳгчинд хийнэ.
Биетэй болсных нь дараа шар ѳнгѳѳ хийгээд тоорнуудаа хийнэ. Мѳн л буцааж хѳргѳгчинд хийж биетэй нолтол хүлээнэ.
Ингээд хамгийн сүүлд улаан ѳнгийг хийнэ. Хѳргѳгчиндѳѳ хонуулаад маргааш нь савнаас нь гаргахдаа бага зэргийн хүйтэн усанд ёроолуудыг нь дүрж аажмаар салгаж авна.
Жич доор нь хальт харагдаж байгаа зүйл бол томчуудад зѳвхѳн зориулсан Baileys-тай шоколадтай пуддин. Энэхүү жэлло шотыг ч мѳн томчуудад зориулж алкохолтой хийж болдог. Харин нэмэлт желатин хэрэг болно. http://doitandhow.com/2012/02/18/rainbow-jello-shots/ Эндээс зааврыг үзээрэй.
No comments:
Post a Comment