Popular Posts

Sunday, July 28, 2013

Mickey mouse pizza

Mickey mouse pizza

Round Table гуриландаа юу юу хийдгийг мэдэхгүй 
гэхдээ ѳѳрийнхѳѳ интэрнэтээс олсон хамгийн амархан жорыг оруулъя. 
1 бүтэн болон нэг хагас аяга бүлээн ус
1 уут ѳсгѳгч
3 бүтэн нэг хагас аяга гурил
2 том халбага оливын тос
2 жижиг халбага давс
1 жижиг халбага элсэн чихэр

Заавар
Бүлээн усандаа ѳсгѳгчѳѳ хийж хутгаад 5 мин хиртэй уусч дуустал нь амраана. 
Дараа нь гурил давс элсэн чихэр бүгдийг хийгээд сайтар хутгаж, нухна. Ингээд 1- 1.30 цаг дулаан газар таглаж амраана. 
Хэмжээнээсээ 2 дахин их болмогц гаргаж 2 жижиг нэг том хуваан гарынхаа алгаар дэлгэж дугуйлна. Тэгээд микки маус хэлбэрээр 2 жижиг хэсгииг чих болгон нааж тосолсон тавиур гэх юмуу шарах саван дээрээ тавиад Дээр нь бага зэрэг олив тос түрхээд хүссэн пиццаны соуснаасаа бүрэх тодий түрхээд хагас аяга хиртэй, дээр нь мѳн хүссэн бяслагаа (Mozzarella, Monterey jack, Mild cheddar, ямар нэг бэлэн зорсон бяслагнууд бүр амар, 3 cheese mix, mexican cheese mix) зорж тавина 1 аяга. Ингээд хүссэн орцоо дээгүүр нь ѳрж тавиад,
Шарах шүүгээгээ 230 C эсвэл 450 F сайтар халаагаад 10-с 15 мин эсвэл зах нь борлож бяслаг нь хайлж гоё болхоор нь авна.

No comments:

Post a Comment

Blogger Wordpress Gadgets