Dry ice буюу хуурай мѳсѳѳр хийж болох туршилтууд
(Анхааруулга хуурай мѳс түлэх буюу хѳлдѳѳх
аюултай учир шууд гараараа хүрж болохгүй,
мѳн хүүхдээс хол байлгах хэрэгтэй )
Коктэйл, энд ердѳѳ л хүссэн коктэйлээ хийгээд дээр нь жижигхэн хуурай мѳс хийхэд л болно.
Энэ бол коктэйлний хундага, мэдээж бас л галт уул.
Харин энэ бол бас нэгэн хоолны урлаг болох галт уул бялуу.
Хуурай мѳсѳѳр туршилт хийх хүүхдүүдэд битгий хэл надад маш сонирхолтой байсан. Иймэрхүү зүйл хийж үзэх юмсан гэж багаасаа л мѳрѳѳддѳг байлаа.
Хэрэглэх зүйлс :
1. Мэдээж хуурай мѳс, монголын нѳхцѳлд хаана зардаг болон хаанаас авч болхыг одоохондоо мэдэхгүй байна. Ѳѳр бусад ихэнх газар хүнсний дэлгүүрүүдэд поундаар нь зардаг.
2. Бээлий
3. Урт хоолны чимхүүр
4. Алх
5. Даавуун уут эсвэл алчуур жиирэглэхэд хэрэглэнэ
6. Ямар нэг томхон амсартай тагтай хуванцар сав
7. Урт гуурсан хоолой
8. Гуурсны үзүүрийг томруулах зүйл юу ч байж болно. Байхгүй бол хэрэглэх шаардлагагүй.
9. Хүнсний будаг хэлэглэж ѳнгѳ оруулж бас болно.
10. Аяга таваг угаагч шингэн
11. Жижиг аяга
Заавар :
1. Хуурай мѳсѳѳ болгоомжтойгоор, алчуур эсвэл даавуун уутандаа хийж, алх мѳн цүц хэрэглэж болно бага багаар хагалж жижиг хэмжээтэй болгоно.
2. Коолер эсвэл хѳлдѳѳгчинд хадгална.
3. Харин том амсартай хуванцар саваа дээгүүр хавьцаа цоолж гуурсаа суулгаж бэлэн болгоод
4. Жижиг аягандаа аяга таваг угаагч шингэнээ хийнэ.
5. том амсартай савандаа дундуур ус хийнэ.
6. Хѳѳс барьж үзэх хүсэлтэй хүүхдүүд хүмүүс бээлийгээ ѳмсѳѳд
7. чимхүүрээр хуурай мѳсѳѳ бага багаар болгоомжтой авж усруугаа хиинэ.
8. Тагаа таглаад, гуурсны үзүүрийг аяга таваг угаагч шингэнд дүрж бѳмбѳлѳг гаргана. Доорх видеоноос үзэж болно.
Жич миний гэрээсээ олж хэрэглэсэн зүйлс
No comments:
Post a Comment