Popular Posts

Saturday, October 13, 2012

Ѳндѳр ѳсгийт биднийг эмэгтэйлэг сэкси харагдуулдаг


Ѳндѳр ѳсгийт биднийг эмэгтэйлэг сэкси харагдуулдаг
16р зууны Францад анх моданд орж 19р зууны дунд орчин үeийн эмэгтэйчүүдийн ѳмсгѳлийн нэг болсон хѳлд эвгүй тэрхүү гутлыг яагаад сонгодогийг нь асуувал тэд намайг илүү дур булаам харагдуулж мэдрүүлдэг гэх байх. Энэ нь ч судалгаагаар батлагдсан байна. Учир нь зѳвхѳн ѳсгийндѳѳ ч биш, алхаа гишгээ ѳѳрчилж ойр ойр гишгэж таазаараа илүү гунхаж алхдаг ба илүү эмэгтэйлэг дур булаам харагддаг юм байна.

Thursday, March 15, 2012

Минни Маус тѳрсѳн ѳдѳр (Охиныхоо 2 насны тѳрсѳн ѳдѳрт)



Minnie Mouse тѳрсѳн ѳдѳр
 Охиныхоо 2 насны тѳрсѳн ѳдѳрт зориулж хэдэн шѳнѳ нойргүй хонож олон сар бэлдэж хийсэн зүйлс. Мэдээж ѳѳрийнх нь дуртай минни маус сэдэвтэй. Аль болох бүх л зүйлсийг хийхийг оролдсон. Аавын оролцоогүй хийнэ гэж бүтэхгүй шүү дээ. 4 сартай дүү нь даанч юу ч мэдэхгүй мѳѳмѳѳ идчихээд л унтаад л ... Шѳнѳ л хийхгүй бол 2 үртэйгээ тѳрсѳн ѳдѳртэй манатай. Арай гэж л хийсэн тѳлѳвлѳсѳн бүх зүйлээ ч хийж амжаагүй. Заавар хийх зураг видео ч бараг байхгүй. Ингээд бяцхан үрээ яаж баярлуулснаа та бүхэнтэй хуваалцаж, санаагаа хаанаас олсон, хийх заавар, хэрвээ Америкад амьдардаг бол хаанаас авах гээд бүгдийг бичье. 



Piñata, чихэр тоглоомонд дургүй хүүхэд хаана байхав. 20$ дэлгүүрээс хүссэн дүрс хэлбэртэйг авж болох ч 3$ тѳрсѳн ѳдрийн малгайгаар бас хийж болдог юм байна. Зааврыг эндээс үзнэ үү.

 Хүүхдийн тоогоор бэлэг эрэгтэй эмэгтэй ялгаатай. Заавар болон дотор нь юу байгааг эндээс үзээрэй.
 Минни маус пицца Round Table хийж ѳгсѳн. Зааврыг мѳн эндээс үзэж болно.
 Party-ныхаа ѳрѳѳг хальт мѳлт чимэглэсэн.
 Зараа тарвас заавар энд байгаа.

Цэлцэгнүүр, (jelly shot) заавар.


Уг нь бялууныхаа чихийг шоколадтай жигнэмэгээр хийх гэж байсан боловч үйрээд уначихсан бас ихэнхийг нь хэн нэгэн нь идчихсэн болхоор гэрт байсан зүйлээр орлуулсан юм. Чокопай ч байсан болох байсан. Даанч байгаагүй оройтчихсон.

Минни Маус бялуу, капкайк (cupcake) заавар энд.
Модтой Орео минни эсвэл микки маус. Заавар.
Зайдастай гоймон. Заавар
Миний хамгийн дуртай салад. Ээжийн минь жор. Маш амархан маш амттай. Заавар


Thursday, February 16, 2012

Зѳвѳлгѳѳ

      Биeийнхээ галбирт хувцасаа хэрхэн тохируулах вэ?

Saturday, January 7, 2012

Турьхан өсгийтөөс илүү

Cover of a book
Турьхан өсгийтөөс илүү
2012 оны 04 сарын 10 emegteichuud.mn

Хувцасны шүүгээнд шошготойгоо өлгөөтэй байгаа улаахан даашинз минь чи “намайг хэзээ өмсөх гэж худалдан авч харанхуй шүүгээнийхээ буланд хийсэн юм бол доо” гэж бодож байна уу. Тиймээ, би даашинз худалдан авсан тэр л өдрөө чамаар гангарч найз хүүхнүүдтэйгээ уулзан үдшийг хөгжилтэй өнгөрөөхийг хүссэн юм. Гэвч чиний шошгыг авч чадалгүй л явна...

Shoe-icide

Өндөр өсгийтүүд улам л өндөр болж байна. Харин түүнийг эмч нар Shoe-icide (suicide-амиа хорлолт гэдэг шиг) хэмээн нэрлэдэг гэнээ.


Friday, January 6, 2012

Эрчүүд улаан өндөр өсгийтөд


Зурган дээр Kansas University-н сагсан бөмбөгийн хуучин од Scott Pollard, Lawrence-н хотын төвийн Garry Gibble's Running Sports-н ажилтан Steve Sell-н тусламжтайгаар улаан өндөр өсгийт өмсөж байна. Энэхүү зураг 2011 оны Red Shoe календарт гарч олсон мөнгөө The Willow гэр бүлийн хүчирхийллийн төвд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоох гэж хандивласан байна.


Хөлөө амраая

Бид бүхний хамаг л ачааллыг дааж бас гоё сайхан хөлтэй харагдуулхын тулд уландаа хадаастай гэмээр гутлан дээр өдөржин зовоодог хөлийн улаа хааяа ч гэсэн амраах энгийн нэгэн арга. Усны саванд хагас дүүртэл нь мөс дээр нь саваа дүүртэл хүйтэн ус хийгээд, шалан дээр алчуур тавин хөлөрсөн усыг шингээх зориулалттай ашиглана. Аль болох даралт өгөн урагш хойш өнхрүүлнэ. Туршаад үзээрэй.

Өндөр Өсгийтэй гуталнаас унаж бэртхээс сэргийлэх 10 арга

Өндөр Өсгийтэй гуталнаас унаж бэртхээс сэргийлэх 10 арга

1. Алхаж явахдаа каскэт өмсөх. Ядаж л онц ноцтой толгойны гэмтлээс сэргийлнэ.
2. Найзтайгаа хамт алхах. Унахад чинь тулсах.
3. Аюулгүй алхаж болох хувцас сонгох, жишээ нь Каскэт, жийнc гэх мэт урт ѳмд, урт ханцуйтай цамц ( ханцуй нь урт байх тусмаа сайн, халцалхаас сэргийлнэ.)


Үнсгэлжин

Энэ намар Walt Disney Cinderella Blu-Ray диск дээр гархыг тохиолдуулан Christian Louboutin өөрийн Cinderella болор шаахайг урлаж, Парист өнгөрсөн 7 сарийн 4нд анх удаа үзүүлэнд тавигдсан байна. Орчин үеийн загвар нь 120 миллиметр өндөр өсгийтэй, цагаан торон дээр гялалзсан шигтгээтэй юм байна.
Blogger Wordpress Gadgets