1. Алхаж явахдаа каскэт өмсөх. Ядаж л онц ноцтой толгойны гэмтлээс сэргийлнэ.
2. Найзтайгаа хамт алхах. Унахад чинь тулсах.
3. Аюулгүй алхаж болох хувцас сонгох, жишээ нь Каскэт, жийнc гэх мэт урт ѳмд, урт ханцуйтай цамц ( ханцуй нь урт байх тусмаа сайн, халцалхаас сэргийлнэ.)
4. Тод өнгийн хувцас өмсөх. Машин барьж яваа хүмүүсээс гадна хэрвээ найз чинь зайтай байгаа тохиолдолд чамайг хаана унасныг олж хархад амар байх болно.
5. Биеэ сул тавь. Өөрийгөө унахыг зөвшөөр битгий эсэргүүц. Чамайг унаж эхлэхээс авхуулаад газар хүртэлх хугацаанд биеэ чангалах нь биеийн байгалиас заяасан доргилтыг хулээн авах чадварыг багасгадаг.
6. Гараа нугал. Хөлөө ч мөн адил. Гараа тэнийлгэх нь төтөлх зан боловч тохойгоо түгжих юм бол гарыхаа ямар нэг ясыг хугалж болзошгүй. Тохойгоо нугалсхийгээд булчингаа бүү чангал.
7. Унаж явахдаа чөлөөтэй байхыг санаарай. Ар өгзөгөөрөө унахыг завдах нь ахар сүүлээ гэмтээх аюултай. Хэрвээ ямар нэг байдлаар боломжтой бол бүр мөсөн хазайж урагшаа гараараа газар тулж унаарай. Энийг хийх юм бол, буулгалт хийж байгаа мэт хүч хэрэглээрэй. Хэрвээ хөл дээрээ унавал доргилт сааруулж өвдөгөө нугалаарай.
8. Газар унахдаа тонгойгоод өнхөр. Өнхрөх нь доргилтыг багасгах ба тонгойх нь толгойг чинь хамгаалах болно. Тонгорцоглохтой адил бодоорой.
9. Өнхөрч зогсмогцоо гар, хөл, хуруу, хөлийн хуруу, толгой, бугуй болон шагайгаа нэг бүрчлэн аяархан хөдөлгөж үзээрэй. Хэрвээ багахан зэрэг ч гэсэн өвдөлт мэдэрч байвал тусламж иртэл хөдөлгөөнгүй хэвтээрэй. Хөдлөх нь аюултай. Гэхдээ гайгуй санагдаж байвал удаанаар огцом хөдөлгөөн хийлгүйгээр босоод юу ч болоогуй юм шиг алхаад яваарай. Хэрвээ дажгүй залуу тусламж санал болговол өвдсөн дүр үзүүлж утасных нь дугаарыг аваарай.
10. Хамгийн сүүлд хэзээ ч бүү орилж гаслаарай, Сэкси-гээ хадгалаарай.
Үнэн хэрэг дээрээ энэ бол морьноос унахдаа хэрхэн бэртхээс сэргийлэх аргууд байсан бөгөөд бага зэрэг өөрчлөлт энд тэнд оруулсан болно. Бид өндөр өсгийт дээр алхахтай адил бэртхээс сэргийлэх боловуу гэж бодлоо. http://copperetiquette.wordpress.com/2010/11/26/top-ten-ways-to-avoid-injury-when-walking-in-high-heels/ -с эхийг үзнэ үү.
No comments:
Post a Comment