Минни маус бэлэгний уут.
Дотор нь чихэр жимс гэхийн оронд хэрэгтэй зүйлс хийхийг оролдсон. Баруун талаас
1. Оо сойз,
2. Микки маус болон хүүхдийн шархны лент,
3. Шар ууттай зүйл нь хѳлдѳѳж хэрэглэж болдог шингэн дутагдахад хэрэглэдэг бидний хэлдгээр давс чихрийн уусмал буюу хорсол,
4. Жижиг тэмдэглэлийн дэвтэр харандаатайгаа
5. Ногоон жижиг загас тагтай хѳѳс гаргагч
6. 2 ширхэг модтой чихрийн нэг нь витамин Ц, нѳгѳѳ нь хоолойны эмтэй.
7. Цэнхэр ѳнгѳтэй нь усанд найруулдаг ундаа.
8. Бяслагтай жижиг шагшуурга гэх юмуу гурилан бүтээгдэхүүн
9. Гар хүүр цэвэрлэдэг нойтон алчуур
Эрэгтэй хүүхдэд зориулсан нь дээрх зураг. Эмэгтэй нь бага зэрэг ѳѳр оо сойз, дэвтэр юмнуудынх нь ѳнгѳ нь ѳѳр ягаан, улаан гах мэт.
Энд байгаа ихэнх зүйл 1$ дэлгүүр, бусад нь Party supplies болон Мichaels, BabiesRus, Walgreens-с авсан. Хэрэглэх зүйлс
1. 12ш хар уyт
2. Хар ѳнгийн цаас
3. Улаан ѳнгийн цаас
4. Цагаас цаас гэхдээ бараг айл болгонд байгаа байх бичгийн цаас хэрэглэсэн.
5. Хайч
6. Шугам
7. Сайн чанарын цавуу
8. Харандаа
Мѳн хэдэн эмэгтэй хэдэн эрэгтэй хүүхдэд зориулах тоогоороо эмэгтэйд нь үлдсэн улан цаасаараа баантик зурж хайчлана.
Мѳн цагаан цаасаараа эрэгтэйд нь уут бүрд 2 ширхэг дунд зэргийн зуйван, эмэгтэйд нь олон жижиг дугуй хайчилна.
Харин хар цаасаараа уутныхаа том жижигт тохируулан чих болох дугуй хайчилж бэлдээд зурагны дагуу сайтар наана. Ингээд дэлгэж хатаахаар тавиад маргааш нь авсан зүйлсээ дотор нь хийнэ.
Уг нь энэ бүгдийг амарчлах багаж бүтээгдэхүүнүүд зѳндѳѳ бий. Жишээ нь Michaelsд бүх дүрс том жижиг хийдэг Paper cutterнууд байдаг. Байнга иймэрхүү зүйлс хийнэ гэвэл нэг авсан байхад юм юманд хэрэглэж болхоор юм байна лээ.
No comments:
Post a Comment