Minnie болон Мickey Mouse чих
Хэрэглэх зүйлс
1. Felt буюу эсгий юмуу даа хэдэн чих хийхээсээ шалтгаалаад зураг дээрх шиг бичгийн цаасны хэмжээтэйгээс нь 4,5 ширхэг эсвэл бүр томоороо байдаг хар болон нэг ширхэг ягаан байхад болно. Нимгэн зузаан 2 янз байгаа. Зугааныг авбал хѳѳсѳнцѳр хэрэглэхгүйгээр дангаар нь хэрэглэж болно. Арай хялбар байж магадгүй. Миний хубьд анхнын байсан болхоор их туршлагагүйтсэн.
2. Мэдээж хайч
3. утас
4. Glue gun буюу цавуу буу
5. Foam sheet буюу хѳѳсѳнцѳр цаас, хэрвээ зузаан биетэй эсгий авсан бол хэрэггүй.
6. Ribbon буюу ягаан толботой тууз 2 янз, нэг нарийн, нэг ѳргѳн бѳгѳѳд захаараа тѳмѳр утас гүйлгэсэн.
7. Үсний даруулганууд. 1$ дэлгүүрээс 4 нь 1$ авж болно.
Ингээд эхлээд баантикаа хийж бэлдэнэ.
Ѳргѳн туузаа баантик хийх тоогоороо 14 см хиртэй урттай харин нарийхан баантикаа 3 см хиртэй хайчилж бэлдэнэ.
Эсгийгээ мѳн арай том тойруулж аяганыхаа амсар талаар хэмжиж хайчилна. Үлдсэн эсгийнээс үсний даруулга бүрэх ѳргѳн урттай даруулганы тоогоор хайчилж мѳн л даруулгаа бүрж халуун цавуугаараа наана.
Энэ хэвийг хэрэглэж болно.
Мѳн л халуун цавуугаараа сайтар наана. Харин баантикаа минийх шиг халуун цавуугаар нааж болно эсвэл бидео дээрх шиг уяж болно.
Доорх видеоноос үзэж болно. Харамсалтай нь надад ѳѳрийн гэсэн бидео хийх боломж зав гараагүй.
No comments:
Post a Comment